Sunday, April 25, 2010



Витамин C-гээр хамгийн баялаг нь Грани смит

Алим сарнайн овгийн ургамал. Доторх нь цагаан, зажлахад шаржигнахчимээтэй. Гадна талаараа улаан, шар, ногоон голдуу өнгийн хальстай жимс бөлгөө. Дэлхий нийтээр хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг алимыг хүн төрөлхтөн одоогоос 5000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн төдийгүй неолитикийн эрин үетэй нас чацуу жимс хэмээн тооцдог.

Грекийн эртний домогт хайрын жимс хэмээн нэрлэгдсэн алим нь хамгийн олон буюу 7500 шахам төрөл байгааг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Үүнээс зөвхөн 16 төрлийг хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг байна.

АНУ-д 25 төрлийн алимыг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Америкчуудын дунд хийсэн судалгаагаар нэг хүн жилд дунджаар 120 ширхэг буюу 25-30 кг орчим алим иддэг байна. Энэ нь төдийлөн хангалттай үзүүлэлт биш бөгөөд алим жимснээс авах тэжээллэг бодисын хэмжээг хангаж чадахгүй аж. Одоогийн байдлаар дэлхий дахинаа хүнсэндээ голчлон хэрэглэж байгаа алимны зарим сортоос танилцуулъя.


--------------------------------------------------------------------------------

1. Амтат улаан алим /Red delicious/
Хамгийн амт сайтай алим бөгөөд идэхэд зөөлөн. Түүхийгээр нь идэх болон нарийн боов хийхэд өргөн хэрэглэдэг. Хүнсний ногоогоор шанз /salad/ хийхэд хачир болговол маш тохиромжтой.

2. Амтат алтан шаргал алим /Golden delicious/
Ойрхи Дорнодын орнуудаас гаралтай. Түүхийгээр хэрэглэхээс гадна нухаш хийхэд зохимжтой. Агуулагдах эслэгийн хэмжээ нь бусад алимныхаас их байдаг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах сайн талтай бөгөөд өтгөн хатах зовиуртай хүмүүст тустай.

3. Фүжи алим /Fuji apple/
Улаан хүрэн өнгөтэй чихэрлэг, исгэлэн амттай, алимны төрөл дотроос хамгийн их хэмжээний фенолын хүчил, флавнойд агуулснаараа онцлогтой. Эдгээр бодис зүрх судасны өвчин, ходоод гэдэсний эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

4. Хаанчлал /Empire/
Гүн хүрэн улаан өнгөтэй. Хамгийн хатуу, чанартай хальстай байдаг учир жилийн туршид хадгалах боломжтой. Хураалтын дараа сайтар угааж сэрүүн газар болон хөргөгчид хадгална.

Энэ алиманд агуулагдах изофлавнойд нэгдэл нь ходоод гэдэсний замын ашигтай нянгуудад тустай үйлчлэл үзүүлдэг.

5. Жонатын алим /Jonathan/
Тод улаан өнгөтэй, шаргал цайвар толботой, хамгийн шүүслэг. Голдуу жижигхэн хэлбэртэй. Витамин C-гээр хамгийн баялаг учраас зүрх судасны системийн өвчнүүд, стресс, үе мөчний зовиур шаналгааны үед хэрэглэхэд тустай.

6. Арлын ногоон алим /Rhode Island Greening/
АНУ-ын зүүн өмнөд хэсгээр нэлээд тархан ургасан. Боловсролтын үе хамгийн урт, аравдугаар сарын сүүл, арван нэгдүгээр сард бүрэн боловсордог. Энэ алимыгжигнэмгийн үйлдвэрлэлд голчлон түүхий эд болгон ашигладаг.

7. Нью-Йоркийн пиппин алим /NewYork pippin/
Ногоон өнгөтэй их исгэлэн амттай. Дэлхийн олонхи орон болон Америкийн бараг бүх бүс нутгаар тархан ургасан байдаг. Энэ төрлийн алимаар алимны нухаш хийж хэрэглэнэ. Дараа жилиийнхээ хоёрдугаар сар хүртэл ургацаа өгдөг.

8. Айдопид алим /Idopid/
Өнгөц улаан өнгөтэй алим. Зөөлөн, амтлаг. Дангаар нь идэхэд их тохиромжтой. Бурам, хушгатай хольж хөнгөн зууш болгон хэрэглэхэд таатай байдаг. Учир нь бурмыг /Dark brown sugar/ дорнын анагаах ухааны судар бичигт уруу арилгагч, хийн гүйдэл зам мөрийг тэгшитгэж өгдөг хэмээн бичсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор алим, бурам хоёрыг өглөө эрт буюу хийн цагт хэрэглэвээс өтгөн хаталтыг багасгаж зөөлөн туулгах үйлчлэл өгдөг. Хоёр ширхэг хальсалж цэвэрлэсэн алимыг жижиглэж хэрчээд дээрээс нь хоёр цайны халбага бурам холиод зууш бэлэн болно.

9. Гравестийн алим /Gravenstein/
Шаргал тод өнгөтэй, исгэлэн амттай. Алимны сортууд дотроос ургалтын хугацаа нь хамгийн богино, эрт боловсордог. Зуны сүүл сар гэхэд ургацаа өгдөг. Алиман хоолны дэг /Apple diet/ барихад их тохиромжтой.

10. Ромын үзэсгэлэнт алим /Rome beauty/
Гүн улаан хүрэн өнгөтэй. Чанах жигнэх зэргээр боловсруулж хэрэглэхэд үйрч хэлбэрээ алддаггүй учир нарийн боов хийхэд тохиромжтой.

11. Грани смит алим /Granny Smith/
Энэ алимны уугуул нутаг Австрали тив бөгөөд энэ нутгаас Америкийн баруун бүс нутаг руу зөөвөрлөн тарималжуулжээ. Цайвар ногоон өнгөтэй, арай жижгэвтэр хэмжээтэй, зажлахад шаржигнасанчимээтэй, исгэлэндүү амттай, алимны олон төрөл дотроос витамин C-гээр хамгийн баялаг нь.

12. Макинточ /Macintoch/
Ногоон улаан алагласан өнгөтэй, их шүүслэг, бусад алимыг бодвол хальс нь хамгийн зөөлөн, боловсруулалгүй идэхэд тохиромжтой, жижигхэн хэрчээд тарагтай хольж хэрэглэх, ногооны зуушинд хутгах, нэмэгдэл хоолонд орж буй нялхаст нухаш болгон өгөхөд тэдний эрүүл бойжилт, өсөлтөд чухал шаардлагатай, тэжээллэг бодисуудыг агуулсан байдагаараа их ач холбогдолтой.

13. Макаун алим /Macoun/
Улаан ногоон өнгө хослосон боловч сэмжин үүл шиг хоёр өнгө нь бие биедээ үсэрч цацарсан харагдах ба хэмжээ нь жижгэвтэр алим. Витамин C-гээр баялаг. Энэ алиманд агуулагдах малик хүчил нь цөс хөөх сулавтар үйлчилгээ үзүүлдэг учраас цөсөнд чулуу үүсэх нөхцөлийг багасгадаг гэнэ. Түүнчлэн Германы ардын эмчилгээнд /Folk medicine/ алимны шүүсээр хооллох дэг барьж цөсөө цэвэрлэдэг аж. Удаан хугацаагаар хадгалахад маш тохиромжтой чанараа алддаггүй.

14. Йорк /York/
Хөхөлбөр улаан туяатай, цайвар шар будаа хэлбэрийн толбо жигд тархсан хатуу хальстай, доторхи нь шаргал амтлаг, алимны төрөл дотроос хамгийн их хэмжээгээр калий агуулснаараа зүрх судасны эрүүл мэндэд тустай. Бүтэн жилийн туршид хадгалахад чанараа алддаггүй сайхан үнэртэй.

15. Кортланд /Cortland/
Алимын сортууд дотроос хамгийн том хэмжээтэй, бас амтлаг.

16. Вайнсэп /Winesap/
Жигд гүн улаан өнгөтэй. АНУ-д хамгийн анхны тарималжуулсан сортуудын нэг уг алим нь дарс маягийн өвөрмөц амттай. Уг алимны арвин их ургацыг жил болгон хураан авч, хүнсний үйлдвэрлэлийн чухал хэрэгцээт бүтээгдхүүн болох алимны цууг /apple cider vinegar/ хийхэд голчлон хэрэглэдэг.

Алимны тэжээллэг чанар найрлагын тухайд витамин C, эслэг, кали, пектин-уураг, чихэр зэргийг нэлээд хэмжээгээр агуулдаг. Түүнчлэн эллагений /ellagic/, хлоргеник /cholorogenic/, кафейны /caffeic/ зэрэг хүчлүүдээс гадна фенол, кюрситин зэрэг флавнойдууд агуулагддаг. Хүнс судлалын сурах бичиг, номуудад алимыг суферантиоксидант хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. 100 гр алиманд 52 гр калорий, 0,3 гр уураг, 0,2 гр өөх тос, 12,8 гр нүүрс ус, 2,4 гр эслэг, 10,4 чихэр тус тус агуулагддаг. { www.MeDeeLeL.com }

Friday, April 23, 2010

3ypaг


Скайтел Топ-100 аж ахуйн нэгжээр тодорлоо
Монгол улсын Засгийн Газар болон Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр “ Топ – 100 аж ахуйн нэгж”-ийг тодруулан шагнал гардуулдаг билээ. Тус шагналыг тухайн аж ахуйн нэгж Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлэн олгодог юм