XP News хуудас 3
хуудас
Hvvp хуудас
Web site & Blogspot Хадгалагдсан хуудас
Та бүхэн монголын бүх server-ийн IP-г харна уу!
Friday, April 23, 2010
3ypaг
No comments:
Post a Comment
Newer Post
Older Post
Home
Subscribe to:
Post Comments (Atom)
өөp блoг бoлoн caйт-тaй xaмтpaн aжилнa !
Xoлбoo бapиx : xp.news@yahoo.com
Тайра Бэнкс:
Тайра Бэнкс:
CNN телевизийн Ларри Кинг загвар өмсөгч Тайра Бэнкстэй ярилцжээ.
-Тайра, чамд тарган хүмүүс таалагддаг уу. Сүүлийн үед чи жингээ нэлээд хассан харагдана лээ?
-Тийм ээ. Би жингээ нэлээд хассан шүү. Загварын тайзан дээр өдөр бүр олны нүдэн дээр байдаг хүний хувьд гоо сайхан байх нь эн тэргүүний асуудал. Харин тарган хүн таалагддаг уу гэдэг чинь хэцүү асуулт байна. Үнэндээ би "Үгүй" гэж хэлмээр байна. Чи санаж байна уу, "Миний тарган өгзгийг үнс" гэж би хэлж байсныг. Миний махлаг байсан үеийг хүмүүс мартаагүй. Би бүхэл бүтэн хоёр жилийн турш илүү том хувцсанд багтах гэж яддаг байлаа. Зайрмаг, гахайн утсан мах, хайрсан талх гээд л даашинзандаа багтах "эрх"-ийг минь хязгаарладаг олон зүйлсээс хагацах гэж их оролдлого гаргасан даа. Би тарган байхдаа өөрийгөө "Би хэтэрхий тарган байна, эсвэл туранхай байна" гэж бодож байгаагүй. Харин их хэмжээний жин хасч эхэлсний дараа өөрийн эрхгүй энэ бүхэн бодогддог юм байна лээ. Миний хувьд хамгийн томоохон сорилтын нэг нь тэр байлаа.
-Чи яг яаж өөрчлөгдсөн гэж?
-Хамгийн түрүүнд би хоолондоо өөрчлөлт хийсэн. Гэхдээ одоо ч гэсэн би Каесар гэдэг салатаа идсээр байгаа. Энэ бол хамаагүй хөнгөн хоол. Тиймээс найзууддаа ч үүнийг идэхийг зөвлөж байгаа шүү.
-Чи толинд харахдаа яг юу боддог вэ?
-Мэдээж, миний хувьд бүх зүйл ОК гэж боддог. Ерөнхийдөө хэтэрхий их зүйл бодогддог. Бас би хэтэрхий олон зүйлийг мэдэрдэг.
-Тухайлбал?
-Хувцасгүй зогсохдоо би хэчнээн гайхалтай харагддаг вэ гэдгээ үргэлж мэдэрдэг.
-Чи өөрийгөө онцгой хүн гэх гээд байна уу?
-Тийм ээ. Гэхдээ би бие махбодийнхоо хувьд гэж хэлэх гээгүй шүү. Дотоод сэтгэлийнхээ хувьд.
-Чи ток шоуны үеэр өөрийнхөө үсний нууцыг задалсан?
-Тэгвэл яг одоо миний үсний тухай ярья л даа. Энэ бүхэн маш нууц байсан. Би үсэндээ дуртай байсан. Тиймдээ ч нууцыг нь задлах гэж яараагүй. Гэхдээ сүүлийн үед энэ тухайгаа бусадтай хуваалцах ёстой гэж бодсон. Би 17, 18 наснаасаа хойш дандаа клипний зураг авалт, дэлгэцийн бүтээлийн эргэн тойронд амьдарлаа. Гэхдээ эцэст нь би "Жинхэнэ Бэнкс"-ийг харуулахыг хүссэн. Бусад өнгөт арьстнуудын адил миний үс буржгар, долгиотой. Үүнийг л би нууж явахаас залхсан. Яг л жинхэнэ хар арьст охидынх шиг. Миний үс маш буржгар.
-Тэгэхээр цагаан арьст эмэгтэйчүүдийнхээс ялгаатай үстэй байх нь дар арьст бүсгүйчүүдэд муу гэж үү?
-Мэдээж, буржгар үстэй байх нь бусдаас маш их ялгаатай болгодог. Та харлаа шүү дээ. Би үснийхээ дээгүүрх хэсгийг шулуун болгочихсон. Харин хуйханд ойр хэсэг нь төрөлх хэвээрээ байгаа. Хар арьст бүсгүйчүүдийн хувьд зөвхөн үсэнд хэрэгтэй бүтээгдэхүүн авахын тулд жилд есөн тэрбум ам.доллар зардгийг би хэлж чадна. Телевизийн дэлгэцийн өмнө гарахын тулд негрүүдийн хэмээх буржгар үсийг далдлахаас нааш нэр хүнд, алдрын тухай бодоод ч хэрэггүй юм шиг.
-Хаа сайгүй л Тайра Бэнксийн тухай ярьж байна. "Форбс" сэтгүүлийнхэн хүртэл чамайг дэлхийн хамгийн сэтгэл татам таван эмэгтэйн нэгээр Опра, Диана Сэвиэр, Барбара Уолтерс нарын дараа нэрлэлээ. Харин чи №1 байхыг хүсдэг үү?
-Энэ тухай нийтлэлийг ээж минь надад илгээсэн. Гэхдээ №1-ийн хувьд "Бурхан минь" гэж л хэлж чадахаар байна. Үүнийг боломжгүй гэж бодохгүй байна.
Apxив
▼
2010
(3)
▼
April
(3)
Витамин C-гээр хамгийн баялаг нь Грани смитАлим са...
3ypaг
Скайтел Топ-100 аж ахуйн нэгжээр тодорлооМонгол ул...
Хадгалагдсан хуудас
ITISMOVIE | Movies, Trailers, Soundtracks
Marvel-ийн Black Panther киноны анхны poster, teaser trailer
7 years ago
XP News хуудас 2
Онц cониpхoлтoй мэдээ
14 years ago
Online Warbeg blog
Online Warbeg Blog
14 years ago
Yahoo!
RSS Solutions for Restaurants
20 years ago
XP News
Google
No comments:
Post a Comment